"Дабль Аксиом Аудит" ХХК-аар үйлчлүүлж, хамтарч ажиллаж байгаа, цаашид хамтран ажиллахыг хүсч буй аж ахуйн нэгж, иргэд, нийт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч та бүхний амар амгаланг айлтган мэндчилье.
Компани болон аудиторууд ажилдаа дээд зэргээр бодитой хандах, хараат бус байдалд нөлөөлж болох аливаа хязгаарлалтад орохгүйгээр үнэн, бодитой, найдвартай үйлчилгээ үзүүлж санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн бодлого үйл ажиллагаа нь үнэн зөв бэлтгэгдсэн эсэх, хууль тогтоомжийг дагаж мөрдсөн талаар боломжит, дээд зэргийн баталгаагаар хангана.
Манай компани аудитын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа ба хувийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага төсвийн байгууллага, төслийн байгууллага, банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, даатгалын байгууллага, хувь хүн, төрийн бус байгууллага гэх мэт бүхий л салбарт санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байна.
Аудитын үйлчилгээг авснаар ирээдүйд эрсдэлгүй бизнесээ явуулах боломж ба нэр хүндийн баталгаа болдог юм. Бид үйл ажиллагаагаа Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулийн дагуу Санхүүгийн тайлагнал ба Аудитын олон улсын стандарт, өөрийн компаний бодлого, горим, дотоод стандарт, аргачлал, журам, зарчмаар аудиторын ёс зүйг баримтлан, хөндлөнгөөс бие даасан, хараат бус байдалд явуулж байна.
Манай компани санхүүгийн зөвлөгөө өгөх сургалт, төсөл, бизнесийн болон хөрөнгийн үнэлгээний чиглэлээр ажиллаж байна. Манай аудиторууд, туслах аудиторууд, санхүүгийн мэргэжилтэнгүүд нь нягтлан бодох бүртгэл, аудитийн тухай хууль ба бусад холбогдох хуулийн өндөр мэдлэг туршлагатайгаас гадна англи хэлээр мэргэжлийн түвшинд гадаадын үйлчлүүлэгчидтэйгээ бүрэн харилцан ажиллаж байна.